Хэрхэн суга тоглогч болох вэ?

Youtube, reddit, бусад мэдээллийн сайтуудад “Хэрхэн сайн болох вэ? Хэрхэн оновчтой буудах вэ? Хаана хаана вард зоох вэ? Accuracy-гаа хэрхэн нэмэх вэ? Яаж урт хугацаагаар дэлгэц ширтэх вэ?” гэсэн тоо томшгүй асуултуудаар дүүрэн байдгийг та мэднэ.

Түүнийгээ дагаад ч маш олон заавар зөвлөмж, тусламжууд цаг тутамд тоглогч нарын гар дээр очдог.  Бүхий л тоглоомонд хамаарах ч ихэвчлэн CS:GO, Dota, LoL, Overwatch, Rhytm тоглоомууд, Тетрис гээд чадвар шаардсан тоглоомуудад энэ асуулт тавигдах нь элбэг. Тоглогчид үргэлж сайн болох нууц түлхүүрийг эрж явдаг. Тэгвэл яаж сайн тоглодог болох вэ? Хүмүүс яаж cs:go, dota-даа шүтэж явдаг сенпай нар шигээ болох тухай асууж байна. Google ухаж, youtube-ээс хайж, прочуулаас асууж байна. Гэхдээ хариулт үргэлж адил: Илүү их тогло.

Энгийн бүтэцтэй энэ өгүүлбэр их зүйлийг агуулж байгаа шүү.  Үнэндээ яг сайн тоглодог болох арга байхгүй. Заавар дагаж хийгээд л про болчихгүй. Үүнд таны тоглолтын хэв маяг, тоглоомонд өгөх хандлага, таны хэмжээ хязгаар гээд бүх л зүйл нөлөөлнө. Тийм учраас одоо яаж ‘сайн’ тоглох тухай биш оронд нь хэрхэн ‘ахихгүй’ байх тухай заах гэж байна. Яаж сугын суга, хамгийн муу тоглогч болох тухай бичих болно. Үзэг цаасаа бэлдээрэй! :3

(Анхааруулга: Энэ нь serious пост биш учир хүндээр тусгаж авах хэрэггүй. Бичсэн зүйлсийг шууд утгаар хүлээж авалгүй зөв өнцгөөс харвал та сайжрах аргаа олж магад. Thank me later 😀 )

Алхам 1: Бага тогло.

Хэцүү үе таарвал шууд хаяад өөр тоглоом тогло. Тоглох арга барилаа олохгүй бол шууд боль. Үргэлж завсарлага авч тоглоомдоо дасах гэдэг зүйлийг март. Өөрийгөө байнга сатааруулж тоглоомынхоо тухай хэрэггүй мэдээллүүдийг цаг үргэлж унш. Бидний зорилго бол муу болох. Сайн тоглогч нарыг хараад шүт. Энэ нь биднийг дараагийн шатанд аваачина.

Алхам 2: Том мөрөөд.

Про хүмүүстэй өөрийгөө хамт зогсож байна гээд төсөөл. Тэдэнтэй нэг match-д тоглож байна гээд төсөөл. Тэдний тоглох хэв маягийг дуурайж, яг адилхан сэтгэ. Хэмжээнд нь дөхөж очиж чадахгүй, яг яаж сайн байгаад байгааг нь мэдэхгүй ч дуурайсаар бай. Ингэх юм бол чи муу зуршилтай болно. Хэрвээ тэд чамаас хурдан сайжирч байвал тэд булхайцаж байна. Cheaters! Сайн хүмүүсийг тоохоо болиод суралцахгүй байхад болно.

Алхам 3: Ядарсан юм уу төвлөрөөгүй үедээ тогло.

Зарим зүйлд хэт удаан төвлөрвөл чи ядарч, туйлдах болно. Хэрвээ энэ алхмыг хэрэгжүүлэх гэж байгаа бол та аль хэдийнээ ядарч, өөр зүйлд хүчээ шавхсан байх шаардлагатай. Төвлөрөхөө больсон үед та олон алдаа  гаргах болно. Тэр алдаанууд таныг уурлуулж, бухимдахад хүргэнэ. Дагаад түүндээ улайрч дахин дахин давтах хэрэг гарна.

Тэгэхээр дараагийн шат бол: Давт.

Нэг алдаагаа дахин дахин давтсаар бай. Өөрийнхөө яаж тоглож байгааг битгий тоо, тоглолтынхоо бичлэгийг битгий үз, юу болохгүй байгааг бодоод хэрэггүй. Аль болох л тоохгүй байх хэрэгтэй. Muscle memory буюу оюуныхаа чадамжийг муужирч байсан ч тоглосоор бай. Ингэх юм бол асуудал үүснэ. Тогло. Өдөр болгон. Амрах юм бол оюуны чадавх дахин сэргэнэ гэж бодож байна уу? Үгүй ээ, амрах юм бол чиний хуримтлуулсан дадлага туршлага бүгд талаар болно.

Алхам 5: Бүү хамаарал өг.

“Тоглоом чинь хөгжилдөхөд зориулагдсан шүү дээ” Тоглож байхдаа дуртай дуугаа сонсож, бусадтай чалч, хэрэггүй яриа өрнүүл. Бидний зорилго бол хэрхэн хамгийн суга тоглогч болох вэ. Тийм учраас өөрийнхөө багийн хүмүүс юм уу бусад хүмүүсийг өөртөө дургүй болго. Ядаргаатай бай. Чамд сайхан зан гаргаж байсан ч дургүйг нь хүргэ.

Баяр хүргье! Ингээд та өнөөдрийн нийтлэлийн гол зорилгод хүрч чадлаа! Одоо хийх зүйл бол яг энэ чигээрээ суга байх. Ингээд л боллоо. Амжилт хүсье!

Conclusion: This writing is inspired by CGP Grey’s “7 Ways to Maximize Misery” video.
Aizu

Aizu

ㅤㅤㅤㅤㅤㅤAizuㅤㅤㅤㅤㅤㅤ

Мэдээлэл бэлтгэсэн нийтлэгчийг урамшуулах:

Дансны дугаар: ХААН БАНК 5109003559
(дансны нэр: Оюундарь)

Нэгж шилжүүлэх бол утас: 89718972

FB хаяг: Aizu Desu

Бүх нийтлэлийг үзэх

4 сэтгэгдэл

  1. Nacho:

    Буруу ярьж зөв ойлгоно гэдэг л энэ байхдаа 😛
    3000₮ шилжүүллээ.
    https://i.imgur.com/PISngyX.png

    • negen huuhed:

      oilgchloo

  2. S1mple:

    nice

  3. NIKO:

    yoo *** ehende gaigu ywj bsanaa tolgoi erguled yu we gj bodloo shd tgd sullde setgegdel unshaad oilglooshd gaihlaashd wtf xaxaxa

Сэтгэгдэл бичих