(PSP) Gods Eater Burst- тоглоомын танилцуулга
Платформ: PSP, PC( ppsspp emulator-ийн тусламжтай)
Гарсан он:
- JP: 2010.10.28
- NA: 2011.3.15
- EU: 2011.3.18
Gods Eater Burst хэмээх тоглоомын бурхдыг идэгч гэдэг нь яагаад олон тоон дээр байгаа гэдгийг одоогоор түр мартъя. Учир нь яагаад олон тоон дээр байгаа тухай, мэдээж хүн болгон гайхах байх. Харин илүү чухал зүйлд анхаарлаа хандуулцгаая. Жишээ нь: бид яагаад бурхдыг идэж байгаа юм бол? Учир нь дэлхий ертөнц үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд, энэ нь таны ажил юм.
Мэдээж та жинхэнэ бурхдыг God Eater Burst тоглоомд алж идээгүй, харин энэ аюул нүүрлэсэн ертөнцөд, Арагами хэмээх хүчирхэг, шинэ амьд организм үүссэн бөгөөд, тэд хүн төрөлхтнийг устгаж эхэлсэн юм. Тэдгээр организм нь амьд үлдэхийн тулд бусад амьд организмыг идэж, энэ явцдаа өөр гадаад байдлыг авсан юм. Хүн төрөлхтний хэдхэн бүлэг үлдсэн бөгөөд, ертөнцийг ахин бүтээхийн тулд, Fenrir хэмээх цэргийн байгууллагын доор хамтдаа ажиллаж эхэлсэн юм.
(Fenrir-ийн Лого)
God Eater Burst нь Monster Hunter хэмээх Японыг байлдан дагуулсан, цуврал тоглоомтой төстэй юм. Энэ нь Rpg тоглоом бөгөөд, олон төрлийн мангасыг устгах ёстой болон шинэ материалууд олж, шинэ зүйлсийг бүтээж, хуучин зэвсгээ сайжруулах зорилготой. Шинэ зэр зэвсгээ ашиглан, илүү хүчтэй мангасуудтай нүүр тулан, илүү чанартай материалыг цуглуулах болно. Иймэрхүүгээр үргэлжлэх болно. Анхандаа их хөгжилтэй байх ч, олон удаа давтагдах нь тун хэцүү. Арагамиг алах нь их хөгжилтэй, бас зохиол нь сонирхолтой, тэгэхдээ туршлага суусны дараа бага зэрэг уйдаж магадгүй юм. Тоглоомыг тоглож байгаа байдал болон, тоглоомын элемент сонирхолтой ч, Арагамиг алах илүү олон сонирхолтой арга байгаагүй нь харамсалтай.
(Арагами Нэр: Важра(Vajra) Төрөл: Boss)
God Eater Burst ийн зураглал болон загвар нь тун гайхалтай, эхлэлийн аниме opening болон, гол дүрүүдийн дотоод мөн чанарыг дүрсэлж, амьд зэвсгүүд болон загварлаг дүрүүд нь тун сэтгэл татам. Аниме үздэг отаку уншигч нарт маань бол тун сонирхолтой тоглоом гэж хэлж болно. Дүрүүдийн хувьд гэвэл, нүүрний хувирал тун бага. Cutscenes нь яг л хүүхэлдэйн театр мэт.
(Дүрийн ерөнхий загварийн ойлголт)
Эхэндээ, God Eater Burst-ийн тулалдах арга нь тун сонирхолтой, мангасын сул талыг олж цохих, шинэ тактик бодож олох гэх мэт. Олон зэр зэвсэг болон хуяг хамгаалалт, мөн түүнчлэн шинэ сайжруулалтууд(upgrades), эдгээр нь ондоо төрлийн мангасуудтай, олон төрлөөр тулалдахад их хэрэгтэй. The God Eater Burst-ийн зэвсгийг “The God Arc” гэх бөгөөд сэлэмнээс, буу, хуяг болж хувирах гэх мэт. Энэ санаа нь их сонирхолтой санагдсан, сэлмээрээ дайснаа цавчиж байгаад, буугаа солиод дайсныгаа мөсөн сумаар буудаж өгнө.
Бууны сум тоглоомд таны бодож байгаагаас ч чухал гээч. Дараагийн тулаандаа амжилт олохын тулд, та өөрөө сумаа зохиож болно. Маш сум хийх явц их нарийн бөгөөд, та бараг хүссэн сумаа хийж болно. Хэрвээ та агаарлуу буудан, агаарт зогсон, газарлуу тэсрэх бөмбөг шиддэг сум хийхийг хүсэж байвал, та зохиогоод хийж болно гээд боддоо. Түүнчлэн тулааны хажуугаар нуугдсан материалыг олж цуглуулах нь хүртэл сонирхолтой шүү. Тоглоомын нэр болох Gods Eater хэмээх нь бас учиртай гээч, God Arc- чинь соёотой том ам болж хувираад, дайснаа хазах болно. Амьд байгаа дайснаа хазвал, түр зуурын бүүст(boost) буюу хүч чинь түр хугацаанд ихсэх болно. Харин үхсэн дайснаа хазвал, дайснаасаа материал цуглуулах боломжтой.
(Сумаа бүтээх хэсэг)
Эхний хэдэн цаг бол, тун сонирхолтой өнгөрсөн. Явж байхдаа Арагами нарыг сөнөж буй Японд, арагами нарийг хувирдаг сэлмээрээ алаад л, шинэ хэрэгсэл хийхийн тулд, материал цуглуулах нь их урамтай, бас найзуудтайгаа холбогдож, тактик зохиож дайснаа устгах нь их сонирхолтой.
Тэгэхдээ God Eater Burst нь 20 цаг тоглосны дараа амархан уйтгартай санагдаж эхэлнэ, тулалдаж байсан мангасуудтайгаа, хуучин орчиндоо тулалдаад. Хэцүү дайсны эсрэг ч, хуучин аргаа хэрэглэж байгаа нь их уйтгартай болсон мэт. Ард нь нуугдлаа, дайрлаа, хамгааллаа, хүлээлээ, 20 цаг энэ явцаа давт тэгээд л яагаад 20 цаг тоглосны дараа уйтгартай болохыг ойлгох болно.
Олон арагами нартай нэгэн зэрэг тулалдах нь их ярвигтай, тоглоомын заавар дотор, “бултах болон нуугдах” болон арагами нарийг тус тусад нь байхад, тулалдахыг заасан бөгөөд, stun grenade(арамиг хөдөлгөөнгүй болгодог тусгай item) хэрэглэсний дараа зугтах бөгөөд, бөөнөөрөө ирж буй арагамигаас үл зугтаж чадсанаар, үхэл намайг байнга хүлээнэ. Арагамиг бусдаас нь холдуулж, тулалдсан ч арагами яг л уснаас гарсан загас шиг, ийш тийшээ зугтах бөгөөд, хурдан бөгөөд, аюултай амьд гэсэн ч, тулаанд дайрахаас илүү, байнга зугтах нь энэ тоглоомыг уйтгартай болгож буй мэт санагдсан.
Үнэлэмж: Сайн
- Гол байдал: (6.5) Зохиолын тал дээр маш сайн, сонирхлыг тань татахаар. Харин тоглоомын систем(bullet crafting)-үүд нь илүү дэлгэрэнгүй заавартай байсан бол зохих мэт.
- График: (7.5) Харагдах байдал болон дүрүүд нь сонирхолтой, бас гайхалтай зэвсгүүд. Орчин тойрны хувьд илүү деталь орсон бол илүү дээр байх байж.
- Дуу: (7) Дуу оруулалт нь сайн, харин хөгжмийн хувьд эхэндээ урамтай байсан ч, хэтэрхий цөөн хөгжимтэй байсан нь харамсалтай.
- Тоглолт: (6) Сум хийх болон тулалдах техникүүд нь сонирхолтой, тэгэхдээ даалгавруудын байдал нь давтагдах нь тоглогчдыг уйдааж байгаа мэт.
Трэйлэр:
Тоглолтын бичлэг:
Категори: Тоглоомын review | 2017-11-02
OnlinePlay.mn зүгээс 5000₮ урамшуулал олголоо:
https://i.imgur.com/BTa2YKy.png