
UMK3 зуны LAN party 2017
Ultimate Mortal Kombat 3 тоглоомыг сонирхогч, тоглогч нарын дунд 2010 оноос жил бүр зохиогдож ирсэн LAN party-ны 2017 оны ээлжит үйл ажиллагаа 8 сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үйл ажиллагааны үеэр зохиогдсон тэмцээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Сонирхогч нарын дундах тэмцээн
Сонирхогч нарын тэмцээнд oPlay profile-даа нэг ч байр эзэлж байгаагүй 5 тоглогч оролцсон. Хоорондоо тойргоор тоглож нийлбэр хожлын оноогоор ялагч нарыг тодруулсан.
- 1-р байр: Munjuu
- 2-р байр: FB|Батка Б.
- 3-р байр: Amarmurun
тус тус эзэлж oPlay profile-даа цолтой болж амжилтын түүхээ бичүүллээ.
Зүүн гар талаас 1, 2, 3-р байранд орсон тоглогч нар жагсчээ
Мэргэжлийн тоглогч нарын дундах тэмцээн
Мэргэжлийн түвшинд хүнээ санамсаргүйгээр авах (random тэмцээн) болон ялгаатай хоёр хүн сонгож тоглох хоёр тэмцээн зохиосон. Энэ хоёр тэмцээн мөн л тойргоор зохиогдож нийлбэр хожлын оноогоор ялагч нарыг тодруулсан.
- 1-р байр Qwerty
- 2-р байр AHAP
- 3-р байр Zzz
Ялгаатай хоёр хүн сонгох тэмцээнд ялагчийг шууд тодруулах боломжгүй болж нэмэлт Round-аар дахин тоглуулж ялагч нарыг тодруулсан.
Ийнхүү:
- 1-р байр, 300’000₮ шагналыг Qwerty
- 2-р байр, 200’000₮ шагналыг AHAP
- 3-р байр, 100’000₮ шагналыг Zzz
тус бүр эзэллээ.
LAN party-ны бичлэгүүд
1-р хэсэг:
2-р хэсэг:
Тоглолтын бичлэгүүд:
Категори: Fighting game | 2017-08-25
Өвөл зохиогдох онлайн тэмцээнээр эргэн уулзацгаая!