Видео тоглоом болон гэймэрүүдтэй холбоотой фактууд: 1-р хэсэг

Та бүхэндээ энэ удаад видео тоглоом болон гэймэрүүдийн тухай, олон сонирхолтой фактуудыг хүргэхэд бэлэн болоод байна.

Таны мэдэхгүй маш олон сонирхолтой фактууд, байгаа гэдэгт би итгэлтэй байна.


Гэймэрүүдийн тухай топ 10-н фактууд:

1. Америкийн 59% нь видео тоглоом тоглодог байна.


2. Худалдан авагчид 2013 онд видео тоглоом, техник хангамж, болон гоёл чимэглэлд,

нийт $21.53 тэрбум ам долларыг зарцуулсан байна.


3. Тоглоомын худалдан авалтын 53%-ийг, тоглоомын доторх бараа,

нэмэлт, утасны апп, татварууд (subscriptions) эзэлжээ.


4. Тоглогчид дунджаар, 14-н жил тоглоом тоглосон 31 насныхан байдаг аж.


5. Видео тоглоомын байнгын худалдан авагчид, дунджаар 35-н насныхан байдаг аж.


6. Дэлхийн 48% нь бүгд эмэгтэй тоглогчид аж. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх хувийг,

18-аас дээш насныхан эзэлдэг байна (36% нь)


7. Америкийн өрхийн 51% нь тоглоомын консолтой бөгөөд, дунджаар гэртээ 2 консолтой байдаг гэнэ.


8. Тоглогчийн 44% нь ухаалаг утсан дээрээ тоглоом тоглодог ба,

33 хувь нь Wifi ашиглан онлайнаар тоглодог байна.


9. 2013 онд тоглоомуудын 88% нь Entertainment Software Rating Board(ESRB)-ийн үнэлгээгээр “E” буюу бүх насныханд, 

“E10+” 10-аас дээш насны бүх хүнд, болон “T” буюу өсвөр насныханд гэсэн үнэлгээ авсан байна.


10. Эцэг, эхчүүдийн 91% нь хүүхдээ тоглоом худалдаж авах, эсвэл түрээсэлж байх үед нь хамт байдаг байна.


Видео тоглоомын тухай топ 10-н фактууд:

1. Pokemon-ийг зохиосон Сатоши Тажири нь бага насандаа төөлүүр хорхой цуглуулж,

 эрвээхий болохыг нь харах дуртай байсан бөгөөд,Pokemon-ийг эрвээхийнээс санаа авч хийсэн байна!


2. Супер Марио-гийн овог нь бас л Марио бөгөөд, түүний бүтэн нэрийг Марио Марио гэдэг.


3. Лара Крофт ийн хөхний хэмжээ алдаа байсан. Зохион бүтээгчид,

түүний хөхний хэмжээг зөвхөн 50%-иар ихэсгэх ёстой байсан ч, 

алдааны улмаас 150% аар ихэсгэсэн байна.


4. Дэлхийд танигдсан Pac-Man тоглоомд авч болох дээд оноо 3,333,360 юм.


5. Mario тоосгыг толгойгоороо мөргөдөггүй бөгөөд,

үнэндээ сайн ажиглавал гараараа цохиж байгааг нь харж болно.


6. Бүх цаг үеийн хамгийн их худалдаалагдсан тоглоом болох “World of Warcraft” нь гарсан цагаасаа хойш,

нийт 10-н тэрбум ам долларын ашиг олсон байна.


7. “Devil May Cry”нь анхандаа “Resident Evil” цувралын шинэ тоглоом болох ёстой байсан бөгөөд,

зохиогчид сүүлд нь тоглоом хийгдэж байх явцад “Resident Evil”-ийн түүх болон механикийг устгаж,

тусад нь Devil May Cry нэртэй  болгож, цоо шинэ тоглоом болгон хийхээр шийдсэн байна.


8. “The Legend of Zelda” тоглоомд, та нэрээ Link-ийн оронд Zeldа нэртэй эхэлбэл,

тоглоомын эхний даалгаврыг алгасч болдог байна.


9. “Sonic the Hedgehog” нь Сега-гийн “Rad Mobile” хэмээх тоглоомд,

хамгийн анх нүүр царайгаа машины агаар цэвэршүүлэгчийн дүрээр харуулсан байна.


10. “The Legend Of Zelda”-гийн дизайнер Шигэрү Мияамото-гийн хэлснээр,

Линкийг Петер Панаас санаа аван бүтээсэн байна.


 

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    4000₮ урамшуулал:
    https://i.imgur.com/hLzohAF.png

Leave a Reply to Nacho Cancel reply