Death Stranding: тоглолт болон зохиолыг Кожима тайлбарлав 1-р хэсэг

“Би өөр зүйл зохиохыг сэдэж байгаа. Үүнийг яаж бусдад хүргэх, яаж харуулах тухайгаа л их бодож байна даа.” –Кожима

2017 оны Game Awards дээр гарсан Death Stranding-ийн шинэхэн бичлэгийг үзсэнээс хэдхэн цагийн дараа Хидео Кожиматай ярилцлага хийхэд тэр өмнөх шигээ их тайван байв. Би сүүлийн жилүүдэд түүнтэй олон ярилцлага хийж байсан ба, Sony-той хийсэн гэрээ болон түүний Decima Engine ашиглах болсон шийдвэрийн тухай, түүнчлэн Шинагава дахь студийн нээлтийн тухай ч гэсэн ярилцлага хийж байсан юм. Тэгэхдээ энэ удаад ярилцлага маань арай сонирхолтой болж өнгөрлөө. Учир нь Кожимагаас би түүний хийж буй Death stranding тоглоомын чухал мэдээлэл, тоглолтын механик болон үүний философи, зохиолын тухай мэдэж авсан юм.


Үхэл бол зөвхөн эхлэл юм:

“40 өөд жилийн өмнө Arcade тоглоомоос эхлэн видео тоглоом бий болж байсан түүхтэй. Тоглогч тоглоомд үхвэл, тэгээд л бүх зүйл дуусна. Хэдий тоглоомыг ахин эхлүүлж болох ч, тоглогч маань тоглож байсан явцаасаа арай өмнө очдог. Тоглоомыг хэдэн удаа ч ахин эхэлж болох ч үргэлж тоглоомын явцаас өмнө очих нь харамсалтай. Энэ механик нь анх Arcade тоглоомоор мөнгө их олохын тулд зохиогдож байсан бөгөөд одоо ч гэсэн энэхүү механик нь энгийн тоглоомд хүртэл ашиглагдсаар байгаа. Кожима ихэнх тоглоомын үхэл ба амьдралыг яаж харуулдаг тухай ярьсан нь, Death Stranding энэхүү заншлыг үгүй хийхээр шийдсэн нь ойлгомжтой байлаа. “Энэхүү тоглоомын маань гол сэдвүүдийн нэг нь үхэл ба амьдрал юм. Тиймээс би хүмүүст тоглоомд үхсэн ч, энэ нь тоглоом дууссан гэсэн үг биш гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа.”

Death Stranding-ийн сүүлийн бичлэг дээр Sam(Norman Reedus тоглосон) нь манан дундах Lovecraftian(алдартай аймшгийн зохиолч)-ийн хэв маягтай үлэмж биетэй мангас дэлбэрэлтэд автахыг харж зогсоно. Бид үүний дараа Sam-ийг үл мэдэгдэх, балгасаар дүүрсэн усан ертөнцөд байгааг харах болно.

Миний ойлгосноор энэхүү газарт Sam буюу тоглогч маань үхсэний дараа ирэх бололтой. Тэгэхдээ энэ нь тоглоом дууссан гэсэн үг биш, яагаад гэвэл Death Stranding-д үхсэний дараа тоглогч там мэт газарт очих бөгөөд, энэ газраар та хүссэнээрээ аялж болох юм. Sam-ийн эзэмшдэг үл мэдэгдэх, онцгой хүчийн тусламжтайгаар, та өөрийн биеэс гарч, бусад зүйлсийн дундаас item цуглуулж болох юм.  Кожимагийн тайлбарласнаар “Энэ үед тоглогч маань үхсэн ч биш амьд ч биш бөгөөд үхэл амьдралын дунд байгаа гэж хэлж болно. Энэхүү механикийг бусад тоглоомын “Continue?” хэмээх хэсэгтэй зүйрлэж болно.”

Кожимагийн бидэнд хэлснээр, би ингэж ойлгосон юм. Та амьдын ертөнцөд бэлэн болсон цагтаа биендээ эргэн орж болох юм. Бусад тоглоомыг бодвол, Death Stranding нь таныг тоглоомд үхсэнээс өмнөх үед аваачих биш харин ч таны ялагдлыг хүлээн зөвшөөрч, илүү сонирхолтой болгон өгч байгаа юм байна. Та тоглоомд үхвэл арай ондоо ертөнцөд очих бөгөөд энэ нь Dark souls эсвэл roguelike(тоглоомын нэг төрөл) шиг таныг илүү тууштай болгож өгч байгаа гэж хэлж болно. Видео тоглоомуудад үхэл нь байдаг л нэг зүйл, тэгэхдээ Кожима нь тоглоомд там болон ахин төрөлтөөс санаа авч шинэ механикийг бий болгож байгаа бололтой.

“Тоглоомын үхэл хэзээ ч таныг тоглоомоос гаргахгүй.”  Хэмээн Кожима бүрэн итгэлтэйгээр хэлсэн юм.


Timefall:

Хамгийн сүүлд гарсан трэйлэр дээр та ер бусын гэмээр цаг хугацааг өөрчлөх увдистай бороог анзаарсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү  борооны дусал дусалхад ургамалыг ургуулж ахин нэг дусалхад бороог үхүүлнэ, харин хүний биеийг хөгшрүүлж, нэг мэдэхэд хумхын тоос болгоно гээч.

Энэхүү ер бусын бороог “Timefall” гэж нэрлэх бөгөөд Death Stranding-ийн зохиолын гол хэсгүүдийн нэг юм.

Тэгэхээр энэ нь Sam-д яаж нөлөөлдөг юм бэ? Кожимагийн тайлбарласнаар “Тоглоомд гарч буй хүмүүс энэ борооны аюулыг мэднэ, харин Sam-ыг тэднээс арай онцгой гэж хэлж болно… Заза би одоо энд зогссон дээр байх. Би хэтэрхий их нууц задруулах нь байна.”

Бид Timefall нь Sam-ийн уйлж байгаатай холбоотой эсэхийг асуухад, “нулимс… учир нь тэр хэтэрхий гунигтай байгаагийнх л даа.” Гэж Кожима хошигнон хэлэв.


Хүүхдүүд болон Роботууд:

2016 оны E3 дээр гарсан Death Stranding-ийн бичлэг дээр бид Sam-ийг үхлээр дүүрсэн эрэг дээр нүцгэн сэрж бас хүүхэд тэвэрч байхыг харсан. Өмнөх жил гарч байсан Mads Mikkelsen-ийн трэйлэр дээр нярай хүүхдүүд гол хэсэг болж байсан, түүнчлэн сүүлд гарсан трэйлэр дээр ч гэсэн. Бид Кожимагаас далайн эрэг дээр байсан нярай хүүхэд, хоолойд байсан хүүхэд, мөн Sam-ийн дотор байсан нярай хүүхэд бүгд нэг хүүхэд үү гэж асуухад. Тэр тийм хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Сүүлд гарсан трэйлэрээс харахад, нярай хүүхэд нь тоглоомын зохиолоос гадна ахиад өөр үүрэгтэй бололтой. Кожима бидэнд тайлбарласнаар “Нярай хүүхэд нь тоглоомын механик болон зохиолтой холбоотой гэж хэлж болно.”

Sam-ийн мөрөн дээр байсан гар бүхий робот болон Corpse Disposal Team 6-гийнхан, үл мэдэгдэх эр хүүхдийг авахад гэнэт амь орох шиг болсон. Нярай хүүхэд адил, механик робот гар нь ч гэсэн Death Stranding-ийн гол хэсгүүдийн нэг бололтой. Бид робот нэртэй эсэхийг асуухад (Мэдээж тэр нэртэй) дараа нь бид нэрийг нь мэдэж болох эсэхийг асуухад (Мэдээж тэр хэлсэнгүй)


Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/Ieug2Uj.png
    https://i.imgur.com/kZCmd4m.png

Leave a Reply to Nacho Cancel reply