Mainlining-Танилцуулга


  “Hacking бол гэмт хэрэг биш, Hacking бол урлаг юм.”


  • Гарсан он: 2017.1.26-нд
  • Хөгжүүлсэн: Rebelephant
  • Developer: Merge Games
  • Төрөл: Indie, adventure, simulation, hacking, typing

 

Mainlining нь виртуал desktop(Rainbow үйлдлийн систем дээрх) дээр өрнөх бөгөөд, та чат болон имэйлээр бусад ажилчидтай холбогдож даалгавар аван,

сэжигтэй гэсэн сайтуудыг орж үзэн, түүнчлэн тусгай программ ашиглан сайтыг хакдан гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх юм.

Тоглоомын эхлэлд Mi7 нь хакеруудын дайралтад өртсөн байх бөгөөд та хэргийн гол эзнийг олох ёстой болно.

Тэгэхдээ гэмт хэрэгтнийг олоод л таны ажил дууссан гэсэн үг биш юм шүү, та гэмт хэрэгтнийг шоронд суулгахын тулд нотолгоонууд,

болон гэмт хэрэгтний байршлийг олох шаардлагатай юм. Тоглоомын төгсгөл таны гарт байгаа гэдгийг бүү мартаарай.


Sam Read: Dream хэмээх тоглоомыг зохиосон түлхүүр хүмүүсийн нэг, Rebelephant-ийн үүсгэн байгуулагч. Sam нь Mainlining тоглоомын дизайныг бүтээж, кодыг бичсэн.

Dave Grey:  Зураач, юмсыг pixel-ээр зурах дуртай, тоглоом болон түүх, бусад зүйлс. Өмнө нь Microsoft болон HBO –той хамтарч ажиллаж байсан.

Jill Murray: Канадын зохиолч, Mainlining-ийн зохиолыг бичсэн, Writers Guild Award-д Assassin’s Creed IV: Black Flag-аар нэр дэвшиж, Assassin’s Creed III: Liberation-аар зохиолчийн шагнал авч байсан.

Jared Emerson-Johnson: Mainlining-ийн аяыг зохиосон, Bafta-д нэр дэвшиж байсан, Telltale Games’ Sam & Max series, The Walking Dead, The Wolf Among us, Tales From the Borderlands болон Game of Thrones-ийн аяыг зохиож байсан.


Тоглолтын бичлэг:

Нэг сэтгэгдэл

  1. Nacho:

    Урамшуулал:
    https://i.imgur.com/Ieug2Uj.png
    https://i.imgur.com/kZCmd4m.png

Leave a Reply to Nacho Cancel reply